Санхүүгийн зах зээлийг ойлгох маш хэцүү ба үргэлж хяналтандаа байлгахын тулд та маш их хэмжээний хүч хөдөлмөр гаргах шаардлагатай
Сүүлийн хэдэн жилийн хугацаанд зах зээлийн хувьсал, технологийн ололттой зэрэгцэн арилжааны дэвшилтэт, ухаалаг системүүд мөн хөгжиж иржээ. Эдгээр системүүд нь бүх түвшинд автомат арилжаа хийх боломжийг олгодог бөгөөд сүүлийн хэдэн жилийн хугацаанд маш их ашиглагдах болсон.
Автомат арилжаа (мөн хуулбарын арилжаа, хуулбарын арилжаа, бот арилжаа, хар хайрцагны арилжаа, робот арилжаа, эсвэл алгоритмын арилжаа гэгддэг) нь Forex арилжааны хамгийн дэвшилтэт салбаруудын нэг юм. Ямар нэгэн тогтсон стратегийг компьютер программ болгон буулгаснаар автоматаар арилжаа эрхлэх боломжтой. Ингэснээр хормын дотор маш их мэдээллийг боловсруулж, 1 секунд ч алдалгүй арилжих боломжтой.
Өмнө нь арилжааны автоматжуулсан систем ажиллуулахад маш их техникийн мэдлэг шаарддаг байсан. Тэдний тохиргоонууд нь маш нарийн байсан бөгөөд голчлон мэргэжлийн болон туршлагатай арилжаачид ашигладаг байжээ.
Харин одоо автомат арилжааны системүүд нь хэрэглэхэд маш хялбар болсон ба шинэ арилжаачдыг форекс, индекс болон түүхий эд арилжиж эхлэхэд туслах хэрэгсэл болж хөгжжээ.
Ямар ямар аргаар автомат арилжаа эрхэлдэг вэ?
Арилжаа хуулбарлахХуулбарын арилжаа нь санхүүгийн зах зээл дээр арилжаа хийдэг туршлагатай арилжаачдын захиалгуудыг автоматаар хуулах боломжийг олгодог. Брокер болон хэрэглэгчийг холбосон компьютер системд туршлагатай арилжаачдын стратегийг холбосноор хуулбарлах арилжаа явагдана. Хуулбарлах арилжаа эрхэлснээр хэрэглэгч нь туршлагатай арилжаалагчийн гүйцэтгэсэн үйлдлүүдийг шууд хуулж, үр ашгаа өөрөө хүртэх юм. Хэрэглэгч та өөрийн хэрэгцээд тохирсон арилжаалагчийг олж, түүний стратегийн тохиргоог сонгосноор хуулбарын арилжаа эрхлэх боломжтой юм.
Expert Advisors (EA)EA систем нь маш их хэмжээний өгөгдлийг ашиглан ТИЙМ/ҮГҮЙ гэсэн хариулттай асуултуудаас бүрдсэн боловсронгуй стратеги юм.Энэхүү стратеги нь арилжиж буй хэрэгслийн графикаас хэрэгтэй гэсэн мэдээллийн өгөгдлүүдийг боловсруулж анализ хийдэг. Трендийн чиглэл тооцоолон ямар нэгэн арилжаа нээхэдээ EA нь автоматаар эрсдэл болон ашгийг тооцоолж арилжааны хэмжээг тохируулдаг. Тухайн арилжааг нээсний дараа зах зээлийг ажиглан анализ хийсний үндсэнд тохиромжтой цагт арилжааг хаадаг.
Алгоритмын арилжааАлгоритмын арилжаа нь миллисекундээр хэмжигджх хугацаанд арилждаг маш нарийн систем юм. Алгоритмын арилжааг арилжааны роботууд болон онлайн платформууд дээр түлхүү ашигладаг байна. Энэхүү боловсронгуй системүүд нь зах зээлийн хөдөлгөөнийг хүн харж амжаагүй байхад л мянга мянган арилжааг гүйцэтгэх чадвартай.
Нийгмийн (Social) арилжааНийгмийн арилжаа нь арилжаачид хоорондоо стратеги болон зах зээлийн ойлголтоо хоорондоо солилцдог, нийгмийн сүлжээн дээр тулгаварласан арга барил юм. Энэ мэдээллийн солилцоо нь тусгай онлайн сайтууд дээр явагддаг.
Автомат арилжааны стратеги хэрхэн амжилттай арилждаг вэ?
Автомат арилжааны стратегиуд нь голцуу математик болон статисикийн загваруудаас бүтдэг. Тэд ихэвчлэн техникийн анализын ойлголтуудыг ашигласан зах зээлийн хөдөлгөөнийг илрүүлдэг кодчилсон алгоритмуудыг ашигладаг.
Алгоритм нь бүх өгөгдөл, үнийн хөдөлгөөнийгболовсруулснаар тухайн хэрэгслийг авах болон зарах эсэхийг тодорхойлно.
Автоматжуулсан стратегиуд нь зөвхөн мэргэжлийн параметрүүдийг ашигладаг тул хурдан бөгөөд сэтгэлийн хөөрөлгүйгээр ажилладаг нь тэдний давуу тал юм. Тиймээс ямар ч хүнээс хурдан арилжихаас гадна маш олон зах зээлд нэгэн зэрэг идэвхитэй арилжих боломжтой юм.
Автомат арилжааны платформ гэж юу вэ?
Автомат арилжааны платформ гэдэг нь дангаараа ашиглагддаг, эсвэл бусад арилжааны платформууд дээр (MT4 гэх мэт) суулгах боломжтой систем юм. Тухайн платформ нь нэг ёсондоо арилжааны олон стратегиас өөрт тохиромжтойг сонгон үйлчлүүлэх боломжтой худалдааны төв юм.
Хуулбарлах харьцаа болон стратегид хуваарилах хөрөнгө гэх мэт хэрэглэгчийн сонгосон тохиргоон дээр үндэслэн стратегийн гүйцэтгэж буй арилжааг хуулбарлана
DupliTrade платформын давуу талууд
- Мэргэжилтэн шиг арилжих - мэргэжилтэн бололгүйгээр мэргэжилтэн шиг ашиг хүртээрэй Амжилттай арилжаачдыг дагаж, тэдний туршлагаас суралцана.
- Цаг болон мөнгөө хэмнэх - арилжааны сургалт болон өөрөө арилжихад биш өөр зүйлсд хөрөнгө мөнгө, алтан цаг хугацаагаа зарцуулах боломжтой.
- Төрөлжүүлэх - Нэгэн зэрэг олон зах зээлд хөрөнгө оруулна.
- Шалгарсан стратегиуд - сэтгэл хөдлөлөө оролцуулалгүйгээр автоматаар арилжаа хийнэ.
- Хүний гаргах боломжтой алдаанаас зайлсхийх - гар аргаар гүйцэтгэх үйлдлүүд маш бага байдаг.
- Хянах - Систем таны гар оролцоогүйгээр үйлдлүүдээ гүйцэтгэж, цаг тухайд мэдээллээ шинэчлэнэ.
- Ашгийг тооцоолох - DupliTrade платформ нь өнгөрсөн хугацаанд таны сонгосон стратегийн тохиргоо ямар хэмжээний ашиг олох байсныг тооцоолох боломжтой тооцоолуураар тоноглогдсон.