Олон зуун туршлагатай арилжаачид болон санхүүгийн мэргэжилтнүүд бидэнтэй холбогддог. Гэвч бидэнтэй хамтарч, стратегиудаа нийлүүлэхийн тулд тэд олон үе шаттай, ил тод аудитын процессийг давах ёстой байдаг. Олон жилийн турш бид энэхүү процессоо тасралтгүй шинэчилж, улам сайжруулж байна. Бидний хэрэгжүүлдэг аудит нь бидний үйлчилгээ чанарын стандартыг хангаж буй эсэхийг шалгадаг чухал үйл явц юм.

Хамгийн ашигтай ажилаж буй стратегиуд

total
Monthly Avg

Бид хэрхэн аудитладаг вэ?

Алхам 1 - Техникийн ба дансны баталгаажуулалт

  • Бид аудитлаж буй арилжааны дансанд шууд залгаас програм суулган идэвхижүүлдэг.
  • Манай аудитын баг тухайн арилжааны дансыг олон сарын турш хянадаг

Алхам 2 - Арилжаачидтай танилцах

  • Бид шалгарсан арилжаачдын мэдлэг чадварыг үнэн бодит эсэхийг шалгахын тулд ярилцлагууд явуулдаг
  • Ингэснээр мөн бидний шалгуурыг давах эсэхийг тодорхойлно
  • Тэд хувь хүний болон хөрөнгийн менежерийн хувьд төлөвшсөн эсэхийг ойлгодог

Алхам 3 - Стресс тест болон тооцоолол

  • Бид бүх стратегийг шууд нэвтрүүлэхээс өмнө удаан хугацаанд туршиж үздэг
  • Тухайн стратеги нь манай платформтой нийцэх эсэхийг бид шалгадаг
  • Бид аудит хийх явцдаа мөн тухайн стратеги нь эдийн засгийн макро өөрчлөлтүүд болон зах зээлийн хэлбэлзлийн үед хэрхэн хариу үйлдэл үзүүлдгийг харж авдаг

Үйлчлүүлэгчиддээ хэдэн зуун стратеги санал болгодог олон платформууд байдаг. Харин DupliTrade дээр та зөвхөн хамгийн ччанартай, хамгийн найдвартай шалгарсан стратегиудыг олно.

Хэрэв та туршлагатай худалдаачин бол DupliTrade -ийн баталгаатай стратеги нийлүүлэгч болно.

Бидний автоматжуулсан арилжааны платформтай болон түгээмэл асуултуудтай танилцаарай.