Арилжаа хуулбарлах гэдэг нь хэн нэгэн туршлагатай арилжаалагчийн арилжааг шууд хуулбарладаг арилжааны арга барил юм. Энэ арга барилыг туршлага дутмаг, шинэ арилжаалагчид өдөр тутмын арилжаандаа түлхүү ашигладаг. Ингэснээр тэд янз бүрийн санхүүгийн хэрэгслүүдийг зах зээл дээр арилжихдаа туршлагатай арилжаачдын бэлтгэсэн стратегийг ашиглаж, нэг ёсондоо тэднээс туслалцаа авдаг. Хуулбарлах арилжааг голцуу тусгай зүриулалтын арилжааны платформ дээр, эсвэл арилжааны сигнал буюу дохио авах зарчмаар явуулдаг.
- Арилжааны сигнал гэдэг нь мэргэжлийн арилжаачдын дагагчиддаа зарладаг ямарваа нэгэн хэрэгслийг авах, зарах дохио юм. Дохиог авсан дагагчид тухайн сигналыг ашиглан өөрийн дансан дээр арилжаа хийснээр сигнал өгсөн мэргэжлийн арилжаалагчийг хуулбарлах юм. Арилжааны сигналуудыг форекс, крипто, опционууд гэх мэт ямар ч зах зээл дээр ашиглаж болно.
- Арилжааг хуулбарлаж эрхлэхдээ ихэвчлэн хэрэглэгчийн брокерийн данстай шууд холбогдож сигналуудыг зохицуулах зориулалттай боловсронгуй системүүдийг ашигладаг. Хуулбарлах арилжааны платформууд нь сигнал дээр ирсэн бүх арилжааны параметрүүдийг хадгалдаг ч (хэрэгсэл, авах үнэ, авах хэмжээ, stop loss / take profit) хэрэглэгчид энэ параметрүүдийг өөрийн хөрөнгийн хуваарилалт болон эрсдэл даах хэмжээнд зүхицуулан тохируулах бололцоог олгодог.
Мэргэжилтнүүдийн арилжааг хуулбарснаар та техникийн гүн гүнзгий ойлголтуудтай зууралдалгүйгээр арилжааны ертөнцтэй танилцах боломжтой юм. Арилжааг хуулбарлахын бас нэгэн давуу тал нь хэрэглэгчдэд стратегийн маш өргөн сонголтыг олгодог явдал юм. Ихэнхи арилжаа хуулбарлах платформууд стратегиудын хооронд харьцуулалт хийхэд амар болгох зорилгоор ойлгоход хялбар график болон стратегийн үзүүлсэн амжилтын статистик мэдээллийг бэлтгэсэн байдаг. Арилжаа хуулбарлах платформууд нь мөн форекс, хувьцаа, крипто, түүхий эд, индекс, опцион гэх мэт хүссэн санхүүгийн хэрэгслээ арилжих боломжийг олгодог. Онлайн брокер дээр тухайн хэрэгслийг арилждаг байхад л хангалттай.
Арилжааг хуулбарласнаар ашиг олох боломжтой юу?Сайн арилжаалагч болохын тулд олон жилийн тууштай хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө мөнгө болон тэсвэр хатуужил шаардагддаг. Арилжааг хуулбарлах нь таны энэ бүхнийг алгасах дөт зам юм. Туршлага багатай арилжаачид арилжаа хуулбарлах платформд нэгдэснээр өөрийн хүссэн мэргэжилтний стратегийг сонгож, мөн арилжаа хуулбарлах харьцааг сонгох юм. Үүний дараа платформын автоматжуулсан систем нь өдөр тутмын арилжааны үйл ажиллагааг зохицуулна. Чанартай арилжаа хуулбарлах платформууд нь танд зөвхөн шалгарсан стратегиудийг санал болгоно. Хөрөнгө оруулж буй хэрэглэгч нь хэдэн стратеги ашиглах, мөн хөрөнгөө яаж хуваарилахаа сонгож, тэдний гүйцэтгэлийг төрөл бүрийн график болон статистик мэдээллээс хянах боломжтой.
Хөрөнгө оруулагч (хуулбарлагч) хуулбарлах стратегиудаа сонгож хөрөнө оруулалтын багцаа бүрдүүлсний дараа түүний үр ашиг нь 3 зүйлээс хамаарна
-
Зах зээлийн хөдөлгөөн
Хөрөнгө оруулж буй хэрэглэгч нь зөвхөн мэргэжилтнийг хуулбарлах биш, цаашлаад зах зээлийн хөдөлгөөнийг хуулбарлаж байгаа юм. Өөрөөр хэлбэл зах зээлийн ямар нэгэн макро хөдөлгөөн хөрөнгө оруулагчийн дансан дээр мөн тусгагдана.
-
Мэргэжлийн арилжаалагчийн туршлага
Туршлагатай арилжаалагч нь ямар ч нөхцөлд ямар арилжаа гүйцэтгэхээ мэддэг байх хэрэгтэй. Ямар хэрэгсэл арилжих биш, яаж арилжих нь хамгийн чухал. Туршлага гэдэг нь зөвхөн хамгийн их ашиг олох биш, бас хүнд нөхцөлд алдагдлаа багасгах ур чадвар юм. Зөвхөн энэ ур чадварыг эзэмшсэн мэргэжилтнүүдийг хуулбарлаж байж л ашигтай ажиллана.
-
Хуулбарлагчийн сэтгэл хөдлөл
Ямар ч төрлийн арилжаа хийхэд сэтгэлзүй маш чухал. Тухайлбал, арилжаа хуулбарлаж байхад алдагдалтай үед хэтэрхий эрт арилжаагаа зогсоохоос зайлсхийх чадвартай байх хэрэгтэй. Ямарваа стратегийг хуулбарлахдаа сэтгэлийн хөөрөл болон гутралдаа авталгүй зөв шийдвэр гаргах нь иймээс зайлшгүй танд байх ёстой чадвар юм. Хөрөнгө оруулагч та хэзээ ч стратегийг хуулахаа зогсоож болох ч ингэснээр зах зээлийн эргэлтээс өмнө арилжаанаас гарах эрсдэлтэй юм.
Хэрхэн арилжааг хуулбарладаг вэ?
Арилжааг хэрхэн хуулбарлаж болдгыг ойлгоход хялбар. Арилжаа хуулбарлахаар сонирхож байгаа хөрөнгө оруулагчдад дансаа холбож хуулбарлаж эхлэх боломжийг олгоно. Холбоос үүссэний дараа хөрөнгө оруулагч шууд хуулбарлаж эхлэх боломжтой төдийгүй стратеги тус бүрт өөрийн хөрөнгөө хэрхэн хуваарилахаа мөн тохируулна. Нөгөө талаас, арилжаагаа хуулбарлуулж байгаа мэргэжлийн арилжаалагчид форекс (FX), индекс, хувьцаа гэх мэт төрөл бүрийн зах зээл дээр өөрийн гүйцэтгэж буй захиалгуудын хэмжээ, stop loss болон take profit түвшнүүд гэх мэт параметрүүдийг холбоосоор дамжуулна. Ингэснээр хуулбарлаж буй хөрөнгө оруулагч үнэн зөв хуулбарлах бололцоо бүрдэх юм.
Дараах нөхцлүүд биелснээр арилжааг хуулбарлана:
-
Онлайн брокерийн данс
Хуулбарлагч болон хуулбарлуулагч нар нь онлайн брокерийн данс нээсэн байх шаардлагатай. Брокерууд нь санхүүгийн зах зээл дээр арилжихад хэрэгтэй бүх багаж хэрэгслийг бүрдүүлж өгдөг. -
Арилжаа хуулбарлах технологи
Онлайн арилжааны технологийн дэвшилтүүд нь захиалга өгөхөд үүсэх интернетийн хоцрогдол болон саатлыг багасгасаар байна. Өнөө үеийн зах зээлд хурд маш чухал ба бага зэрэг л хоцроход ашигтай арилжаа алдагдалтай болж хувирдаг. Иймээс арилжаа хуулбарлахад ашиглаж буй систем нь таны сонгосон мэргэжилтний захиалгуудыг цаг алдалгүй хуулбарладаг байх ёчтой. -
Арилжаа хуулбарлах интерфейсe
Хамгийн чухал тохиргоонуудын нэг нь хуулбарлах харьцаа юм. Жишээлбэл хуулбарлах харьцааг 100% гэж тааруулбал мэргэжилтний гүйцэтгэж буй бүх арилжааг хуулбарлах юм. Иймээс энэхүү тохиргоог өөрт тохиромжтойгоор тохируулах бололцоог хангасан, ашиглахад хялбар интерфэйс маш чухал юм.
Арилжааг хуулбарласнаар мөнгө олох боломжтой юу?
Арилжаа хуулбарлах гэдэг нь тоглоом биш, харин туршлагатай арилжаачид шинэ арилжаачдад туршлагаасаа хуваалцаж, хоёр талдаа ашиг хүртээх бололцоо юм. Хуулбарлах нь үнэхээр ашигтай эсэх нь дараах зүйлүүдээс шалтгаалах юм.
-
Мэргэжилтний ур чадвар
Бүх арилжаачид ижил биш. Тэд зорилго, ур чадвараараа ялгардаг. Харамсалтай нь олон мэргэжилтнүүд зөвхөн богино хугацаанд л ашиг олдог. Харин туршлагатай арилжаачид олон жилийн турш тасралтгүй хичээсний үр дүнд удаан хугацаанд ашиг олдог болдог. -
Хуулбарлагчийн авах ашиг
Ашигтай ажилладаг хуулбарлагч нь зах зээлийн савалгааг давахад хангалттай хэмжээний хөрөнгө болон маржинтай байвал зохино. Зах зээл уналттай буюу зайлшгүй алдагдалтай үед дансаа шатаахгүй байхын тулд хангалттай хэмжээний хөрөнгөтэй байх ёстой. Ингэснээр дараа дараагийн арилжааг хуулбарлаж, алдагдлаа нөхөх бололцоо хангагдана. Хуулбарлаж байгаа гээд дансандаа хайнга хандахгүйгээр үргэлж өөрийн хөрөнгөө хянаж байх хэрэгтэй.
DupliTrade арилжаа хуулбарлахад хэрхэн туслах вэ?
DupliTrade платформ нь хуулбарын арилжаа болон автоматжуулсан арилжааг хослуулсан платформыг санал болгож байна. DupliTrade платформ дээр мэргэжлийн стратегийг өөрийн дансан дээр автоматаар хуулбарлах боломжтой. Харин хуулбарлаж буй хэрэглэгч нь хуулбарлах харьцааг тохируулна. Хуулбарлах харьцааг ихэсгэж багасгаснаар хэрэглэгч эрсдлээ өөртөө тааламжтайгаар тохируулах юм. Хэрэглэгч хүсвэл мөн хуулбарлаж буй арилжаагаа MT4/MT5 платформоос өөртөө тохиромжтойгоор өөрчлөх мөн боломжтой юм.
DupliTrade нь автоматаар таны хуулбарлаж буй бүх арилжааг зохицуулдаг бөгөөд та арилжааны гүйцэтгэл, үр дүнтэй (үлдэгдэл, ашиг, алдагдал, хослолууд) график болон статистик байдлаар танилцаж дансаа хөтлөх боломжтой. DupliTrade нь танд зөвхөн хамгийн найдвартай, шалгарсан стратегиудыг санал болгодог. DupliTrade-ийн стратегиуд нь форекс, хувьцаа, түүхий эд болон индекс дээр арилждаг. Та стратеги нийлүүлэгч мэргэжилтнүүдийн давах ёстой шалгууруудын талаар уншаарай. Яг одоо арилжааг хуулбарлаж эхлээрэй!